ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр, Эрхүү мужид тохиолдсон үерийн улмаас тус мужийн газар тариалан 180 сая рублийн хохирол амссан байна.
Гэхдээ энэ нь зөвхөн газар тариалангийн аж ахуй эрхэлдэг том хэмжээний компаниудын хохирол юм. Харин иргэдийн хувийн жижиг аж ахуйд учирсан хохирлын дүнг нэгтгэж байгаа ажээ.
Нийтдээ 3800 орчим том, жижиг тариалангийн талбай усанд автсан байна. Өнөөдрийн байдлаар 300 орчмыг нь сэргээгээд байгаа ажээ.