ОХУ: 11 мянга орчим хүн нэг сая рублиэс дээш цалинтай

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

ОХУ: 11 мянга орчим хүн нэг сая рублиэс дээш цалинтай

ОХУ: 11 мянга орчим хүн нэг сая рублиэс дээш цалинтай

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр, Орост нэг саяас дээш рублийн цалинг 11 287 хүн авч байгаа ажээ. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад нэг сая рублиэс дээш цалинтай хүний тоо Орост 38-иар хувь өссөн гэсэн үг боловч нийт хүн амтай харьцуулахад ердөө 0,1 хувийг л эзэлж байгаа ажээ.

Статистикийн хорооны мэдээгээр, нэг сая рублиэс дээш цалинтай хүмүүсийн дундаж цалин 2,4 сая рубль юм. Соёл, спорт, шоу бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүс голчлон нэг саяас илүү рублийн цалинтай байгаа ажээ. Энэ салбарын зарим хүний сарын орлого 5,8 сая хүрч байгааг Статистикийн хороо онцолсон байна.

Сүүлийн үед худалдаа, тээврийн салбарт ажиллагсдын цалин нэмэгдэж, нэг саяас илүү гарах болжээ. Хамгийн цөөн хүн нэг саяас илүү цалин авч байгаа салбар нь ус хангамж, хог боловсруулах салбар аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж