О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой | News.MN

О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой

О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой

“OOGII” брэндийн дөрөв дэх салбар Монголд нээлтээ хийлээ. Уг брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг наадмын дараа эх орондоо ирж, өөрийн брэнд болон Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар  “Fotton Garment Mongolia”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар шинэхэн дэлгүүрээ нээгээд байгаа билээ.

Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхонд байрлах тус дэлгүүрийг зорин очиход “OOGII” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг үйлчлүүлэгчдээ өөрийн биеэр угтан авч, бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн танилцуулж байв.

Энэ үеэр О.Оюунцэцэг “ООGII” брэндийн салбараа Монголдоо нээлээ. Дэлхийд Австралид хоёр, Японд нэг гээд Монголд дөрөв дэх дэлгүүрээ нээгээд байна. Монголдоо  найзтайгаа хамтран шинэхэн дэлгүүрээ нээж, энэ сарын 19-нөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авсан. Миний хувьд Австрали улсад буцаж очоод, “Hilton sydney” зочид буудалд дисплей маягаар брэндийн бүтээгдэхүүнийхээ коллекцоо байрлуулах гэж байна. Дэлхийд томоохонд тооцогдох энэ зочид буудалд өөрийн брэндийн дисплэйгээ байрлуулах нь амар ажил биш” гэлээ.

Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн "OOGII” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм. Түүнийг анх Австралид бизнес орчинд сайн мэддэг байсан бол одоо брэндээр нь андахгүй болжээ. “ООGII” брэндийг алдартай тамирчид, загвар өмсөгч, олны танил хүмүүс, бизнес эрхлэгчид ихээр сонгон хэрэглэдэг байна.

Үнийн хувьд гутал нь 200-350 ам.доллар, цүнх нь 350-1000 ам.долларын үнэтэй бөгөөд хамгийн сайн материалаар чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьж ажилладаг тухайгаа О.Оюунцэцэг яриандаа онцолж байлаа.

Тэрбээр “Asian Australian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон талаараа ярихдаа “Миний хувьд Австрали, Ази тивийг холбосон бизнес консулын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон. Монголоос анх удаа гишүүн болж байгаа учраас Монголынхоо бизнес эрхлэгчдийг холбох гүүр нь болох боломжтой.

Түүний хувьд энэ удаа нөхөртэйгөө хамт Монголд иржээ. Тэрбээр “Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой. Хэдийгээр эмэгтэй хүн мөнгөтэй, ажилтай, амжилттай байлаа гээд бусдад хайрлуулж, хайрлах нь хамгийн чухал. Тиймээс би гэр бүлдээ цаг зарцуулах дуртай. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, хань нөхөртөө халамж тавихдаа яаж ийж байгаад л цаг гаргадаг. Би бусад эмэгтэйчүүдийн адил өглөө эртлэн босч, дасгалаа хийнэ. Нүүрээ будаж, үсээ янзлаад ажилдаа гардаг. Орой ажлаасаа ирээд хоолоо хийнэ. Янз бүрийн арга хэмжээнд оролцох бол гэрийн үйлчлэгч дууддаг” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-22 66.181.161.107

Орчин цагт Монгол улсын ихэнх хүүхэн бүсгүйчүүд эд мөнгөний шуналтай биеэ тоосон их зантай атаархуу болсон шүү. Гэхдээ иймэрхүү сайн хүүхнүүд байгаа л даа цөөхөн тоогоор.

Avatar

Зочин 2019-07-22 202.131.245.243

Австрали тэтгэврийн өвгөний хууль бус мөнгийг угааж, цэвэршүүлээд гадагш гаргах үйл ажиллагаа байна.

Avatar

Хов 2019-07-22 66.181.187.64

Зайлаа!! Бидэнд хэрэгтэй дэдгуур биш !

Avatar

Oyunaa 2019-07-22 62.133.101.129

Umar aimshigtai ataarxuu xumuus comment bichsen um be burxan mine iim Sanaa bodoltoigoor orchlon xorboog yag tuulj barna da .

Avatar

Зочин 2019-07-22 2.136.17.240

Атаархсандаа биш чамархүү ядцан эмэгтэйчүүд олширсон болхоор залхахгүй юу.өөрийгөө зарах гээд байгаач юм шиг гутлаа зарахгээд байгаа ч юм шиг ойлгомжгүй байна шүү дээ

Avatar

ff 2019-07-22 59.153.85.71

tiim.

Avatar

зочин 2019-07-22 103.111.68.3

манай монгол хүүхнүүд эмэгтэй л гэхээрээ дандаа хайрлуулж бөмбөрүүлж байна гэсэн буруу ойлголттой Гадны хүүхнүүд бол монгол хүүхнүүд шиг байдаггүй эмэгтэй гэдгээрээ давуу тал эдлэх гэсэн ойлголт байдаггүй юм О.Оюунцэцэг минь

Avatar

Мундаг 2019-07-22 202.126.88.141

ямар мундаг вэ!

Avatar

Зочин 2019-07-22 176.86.156.236

Гутал нь даанч монголын нөхцөлд таарахгүй юм байна.за тэгээд юун ч үнэтэй юм.

Avatar

болдоо 2019-07-22 202.126.88.68

надад бол таалагдлаа, мундаг л хүүхэн байна ш дээ … хов ярьж, хүний хэрэгт хошуу дүрж хүнд гай болдог авгай нарын дэргэд бол тэнгэрлэг хүн байна шүү … атаархсан арчаагүй юмнуудын үгийг битгий тоо … чи мундаг хүн байна, гэр бүлд чинь сайн сайхныг хүсье ….

Avatar

Маш их сэжигтэй байна. Татвараас нуусан мөнгө угааж байгаа юм биш биз дээ? 2019-07-22 202.131.245.243

Австралид миний хуурай ах, эгч хоёр маань томоохон уул уурхайн компанитай. Тэр хоёр маань тэтгэвэртээ гараад, намайг орондоо оруулж өгсөн???????

Avatar

зочин 2019-07-22 122.201.23.44

Ёстой нэг тамын тогооны үлгэртээ таарсан монголчуудын энэ сэтгэхүйг яая даа. Ямар үхэж хатсан атаархуу юм бэ. яадгийн бэ, чадаж байна ш дээ. нэг ч гэсэн монгол эмэгтэй гадаад сайн хүнтэй суугаад, сайхан амьдраад, бизнес хийгээд болж л байна ш дээ. Авч суучихаад зоддог, араар нь тавьж хуурдаг, архи уугаад авир гаргадаг зарим нэг манайхны эрчүүдээс илүү л байшд. Чадаж байгаа юманд арга байхгүй. Утасны цаанаас хүн шүүмжилж олон юм ярьж суухаар "Би өөрөө юу хийж чаддаг билээ" гэж өөрөөс асууцгаа

Avatar

Батхишиг 2019-07-22 66.181.161.73

Эрчүүд нь яах болж баина өөриигөө хичнээн өндөрт бодно төдии чинээ чанга л унана даа будмал толгоид бурхан чөтгөр аль нь баидаг юм бол доо үилиин үрээр явж мөр замаараа л амьдрана гэдэг

Avatar

Зочин 2019-07-22 159.28.222.234

oilgomjtoi neg mongotoi hogshin ah duremiin daguu garch irne medee oogii mani duremiin daguu business muziness gej joohon bult bult aashana duremiin daguu mongtoi hoghin ah nar dandaa yaldag haha bas bolooguii iimerhuu hud hud sad nar ene mongo gedeg mehen 100 huvi oroostoi

Avatar

Юун их үнэтэй юм ?????????? 2019-07-22 103.57.93.167

Үнийн хувьд гутал нь 200-350 ам.доллар, цүнх нь 350-1000 ам.долларын үнэтэй бөгөөд хамгийн сайн материалаар чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьж ажилладаг тухайгаа О.Оюунцэцэг яриандаа онцолж байлаа. АВИЛГАЧИД, ГАЗРЫН НАЙМААЧИД, АЛТ НҮҮРС УХАГЧИДАД ЗОРИУЛСАН ДЭЛГҮҮР БАЙНА. БОДИТ АМЬДРАЛААС ТАСАРСАН ҮНЭТЭЙ ЮМААР БӨӨЛЖСӨН ЭНЭ МЭТИЙГ МОНГОЛД НЭМЭЖ ИЙМ ДЭЛГҮҮР НЭЭЖ ЯАХНАВ ДЭЭ. Далд ор.

Avatar

Зочин 2019-07-22 103.212.118.117

Гутлын хошуу эдр бол арай л шөвгөр, өсгий дэндүү өндөр харагдаж байна. Гэр хорооллоос урсаж ирсэн хатсан баас шээсэнд шигдээд шороо босгоод байхвий. 12 см өсгийн дээр тогтож ганц арга хэмжээ өнгөрөөгөөд харихад хөл хавдаад памбайчихсан байдаг. Багаасаа олдсоноо өмссөөр байгаад манай хүүхнүүдийн хөл эмэгтэй гэж хэлэхээргүй болсон байдаг. палбигар эв хавгүй болохоор шөвгөр гутлыг гамшиг болгоно, өсгийг нь хүнд жингээрээ дарж яижийлгаад…зүгээр л пүүз, хар ретуз хийгээд зарчихоо.

Avatar

Зочин 2019-07-22 43.242.242.59

Хүүхэд биш дандаа хайрлуулж бөмбөрүүлж байна гэж юу байхав дээ О.Оюунцэцэг минь

Avatar

Силикон 2019-07-22 202.126.88.46

Пластикийн эмгэнэл царайтай ууттай ус арьсан доороо хийлгэж уруулруугаа ус шахуулж
өөртөө итгэлтэй элит охидын хийдэг зүйл биш ядруухан амьтан байна

Avatar

Иргэн 2019-07-22 202.21.116.78

Аливаа юм хэмжээндээ л байх ёстой. Зөвхөн эмэгтэй хүн үргэлжид хайрлуулах ёстой ч гэж юу байхав дээ

Avatar

zochin 2019-07-22 43.228.130.186

eregteichuud hairluulah erhgui ymbaina ldaa. ugee olooroi

Avatar

ЭНХЭЭ 2019-07-22 150.129.142.85

БАРУУНЫ ЭРЧҮҮДИЙН НЭГ ЗЭВҮҮН ТАЛ НЬ САНХҮҮГЭЭ МАШ НУУЦАЛДАГ .МОНГОЛ ЭМЭГТЭЙТЭЙ СУУГААД ТУХАЙН ОРНЫ ХҮҮХЭНҮҮДЭЭС МАШ БАГА МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ, ӨӨРИЙГӨӨ ХАЛАМЖЛУУЛЖ ХАЛАМЖЛУУЛЧИХААД НАС НЬ ЖООХОН ЯВААД ИРЭХЛЭЭР ТУХАЙН ОРНЫХОО НАСААРАА БОЛОВСРОЛ, КАРИЕР ХӨӨСӨН ХҮНТЭЙ СУУГААГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭНЭЭСЭЭ АРАЙ ЗАЛУУ ТИЙМ ХҮҮХЭНТЭЙ СУУДАГ ЯВДАЛ ШҮҮ. ХОРИОД ЖИЛИЙН ӨМНӨ ГАДААД ХҮНТЭЙ СУУГААД ЯВЦГААСАН ОЛОН МОНГОЛ АВГАЙ НАР НАСНЫ ЭЦЭСТ ЭРГЭЭД ИРЦГЭЭЖ БНА ДАА.

Avatar

Toxic feminism 2019-07-22 192.82.64.23

Өөрөөсөө өөр хэнийг ч үл сонирходог фэминистүүд иймэрхүү л юм ярьдаг. Эрэгтэй хүн хайрлуулах учиргүй юу тэгвэл. Өөрсдийгөө шүтчихсэн иймэрхүй заваан юмнуудыг битгий хөөргөж нийгэмийн трэнд болгож бай. Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдарч тэмцэж буй мянга мянган эмэгтэйчүүдэд иймэрхүү фэминизм дарамт болоод байна. Тэр ТВ үүдээр гардаг Бүсгүйн ааль гэх мэт балиар заваан б**********ч шиг хувцаслан хөлөө ачиж суучихаад бүлтэрдэг нэвтрүүлэгийг зогсоо.

Avatar

Иргэн 2019-07-22 202.21.124.21

"Би эмэгтэй хүн тиймээс бусдад үргэлж хайрлуулах ёстой" гэнэ үү. Ийм хачин тэнэг бодолтой, тэгээд гадаадыг шүтсэн хүүхэн олшроод байвал ч хэцүү дээ. Ёстой нөгөө Тунгалаг тамирын Эрдэнэ хэлдэг шиг хайрлахыг шаардаад байгаа хүүхэн нь нэг зальтай чөтгөр байвал яах вэ? Хүнд хайр өгч байж хүнээс хайр хүлээдэг баймаар юм уг нь.

Avatar

Zochin 2019-07-22 122.201.31.172

Mongolchuud urt urgun tom razmer umsdug ard tumen shu de tuuniig bodoltsooroi, zahialgaar hiidiin boluu yadiin bol. Tsor gants zagvar…..

Avatar

Zochin 2019-07-22 122.201.31.172

Yasan ajilsag mundag saihan ohin be. Amjilt husie!

Avatar

Lhkagva 2019-07-22 103.229.123.187

Ih l zuil hiisen sain eejiig hairlah yostoi

Avatar

Зочин 2019-07-22 203.91.112.133

Яасан хөөрхөн охин бэ. Атаархаж үхэх гэж байгаа юмнуудыг бүү тоо. Амжилт хүсье, Хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж бүү амьдралаа зориул. Хайран цаг ш дээ.

Avatar

Хоогий 2019-07-22 66.181.186.74

Гутал цүнхээ л зарчих гээл үзээд бншдээ ккккк

Avatar

Зочин 2019-07-22 202.131.245.243

Янxaн сэтгэлгээтэй юм байна.

Avatar

Zochin 2019-07-22 136.52.101.186

Eregtei hun tegeed hairluulahgui baih yostoi yu,,, dongio uzel sanaaaa delgeruuleh yum

Avatar

Зочин 2019-07-22 202.126.89.247

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж