НӨАТ-ын урамшууллын 2019 оны долдугаар сарын сугалааны тохирол Боловсрол суваг телевизээр шууд үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207 мянга 697-н баримт хамрагдсан юм.
Энэ удаагийн супер шагналын дүн 50 сая төгрөг байсан. Харамсалтай нь баримтын сугалааны найман орон нь таарсан супер шагналын эзэн энэ удаад тодорсонгүй. Хэдийгээр супер шагналын эзэн тодроогүй ч И-Баримтын тохирлоос 10 сая төгрөгийн азтан 6 тодорчээ. Тодруулбал:
- Баримтын сугалааны арын 3 орон тоо нь таарсан буюу 30 мянган төгрөгийн азтан – 23 мянга 528 иргэн
- Баримтын сугалааны арын 4 орон тоо нь таарсан буюу 100 мянган төгрөгийн азтан – 2330 иргэн
- Баримтын сугалааны арын 5 орон тоо нь таарсан буюу 1 сая төгрөгийн азтан- 231 иргэн
- Баримтын сугалааны арын 6 орон тоо нь таарсан буюу 5 сая төгрөгийн азтан – 23 иргэн
- Баримтын сугалааны арын 7 орон тоо нь таарсан буюу 10 сая төгрөгийн азтан- 6 иргэн тус тус тодорсон байна
Дараагийн тохирол наймдугаар сарын 18-нд Боловсрол суваг телевизээр шууд хүрнэ. Дараагийн тохиролд долдугаар сарын 1-ээс 31-ний хоорондох баримт хамрагдах юм.
А.АНИР
Холбоотой мэдээ