Т-Батаар-ын шинэ маркийг олон нийтэд танилцуулав /2014.07.24/

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Т-Батаар-ын шинэ маркийг олон нийтэд танилцуулав /2014.07.24/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1921.07.24 Барон Унгерн өөрийн армийн бүх дарга нарт зориулан гаргасан тушаалдаа большевизмтэй тэмцэх боломжгүй болсон тул цаашид хэрхэхийгээ өөрсдийн дураар шийдвэрлэхийг зөвлөжээ.

1922.07.24 Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх баримт бичгийг баталжээ.

1927.07.26 Өвөр Монгол, Барга, Ар Монголын Ардын намын төлөөлөгчид Улаанбаатар хотноо уулзалдав.

1935.07.25 Коминтернийн долдугаар их хуралд МАХН-ын төлөөлөгчид оролцов.

1949.07.26 Ардын аж ахуйтныг морин өртөөний албанаас чөлөөлж, морин өртөөг бүрэн халж, засаг захиргааны нэгжүүдэд харъяалагах авто өртөө байгуулав.

1953.07.28 БНАСАУ-ын иргэний дайн зогсож, тусгаар тогтнолоо тунхагласанд БНМАУ-ын Ерөнхий сайдаас талархлын бичиг илгээв.

2014.07.24 "Монгол шуудан" компаниас Т-Батаар-ын шинэ маркийг олон нийтэд танилцуулав.

2016.07.24 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент Мэргэжлийн Засгийн газарт ажиллах сайд нарыг баталж, ажилд нь оруулав. Мэргэжлийн Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 15 сайдтай. Танхимын сайд нарын долоо нь УИХ-аас томилогдсон бол найм нь парламентын гаднаас томилогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж