530 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ | News.MN

530 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ

530 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ

530 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар, шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 234 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Үүний 44 нь патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байсан аж.

Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 169 бүтээлд шинэ патент олгосны 97 нь шинэ бүтээлийнх, 72 нь бүтээгдэхүүний загварынх байв.

Харин ашигтай загварын гэрчилгээ авахаар 129 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Үүнээс 90-д нь ашигтай загварын гэрчилгээ олгожээ.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 530 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгов.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж