БНСУ-ын Кванжу хотод 18 дахь удаагийн усанд спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож буй. Манай улсын тамирчдаас өнөөдөр 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд ОУХМ Г.Занданбал уралдаж, 1:07.92 амжилтаар гараандаа тавдугаар байраар орж, Монгол улсын рекордыг шинэчиллээ. Тэрбээр мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр 50м мэлхий сэлэлтээр уралдана.
Мөн өнөөдөр 100м далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар гараандаа долдугаар байраар оржээ. Спортын мастер Х.Энхзул долдугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдана
Харин Спортын мастер М.Дэлгэрхүү лхагва гаригт буюу долдугаар сарын 24-нд 100м өврөөр даллах сэлэлт болон баасан гаригт буюу долдугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана
ОУХМ Б.Энххүслэн долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах, долдугаар сарын 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана
Тус тэмцээнийг БНХАУ 13 алтан медаль, есөн мөнгө, нэг хүрэл медальтай тэргүүлж байгаа бол ОХУ есөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрт бичигдэж байна.
А.АНИР
Холбоотой мэдээ