Монгол Улсын Үндэсний статистикийн хороо 2019 оны хагас жилийн тайлангаа өнгөрч буй долоо хоногт танилцуулсан. Тус тайлан мэдээнд дурдсанаар, 177.8 мянган аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50 хувь нь буюу 88.9 мянган аж ахуй нэгж, байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 86.6 хувь нь 1-9 ажилчидтай байна.
Харин үйл ажиллагаа явуулаагүй 88.9 мянга байгууллага байгаагаас 48.8 мянган байгууллага, аж ахуй нэгж буюу 54.9 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй, 35.4 мянга буюу 39.8 хувь нь түр зогсоосон, 2.1 мянга буюу 2.4 хувь нь бүрэн зогсоосон, 2.6 мянга буюу 2.9 хувь нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай гэсэн судалгаа гарчээ
А.АНИР
Холбоотой мэдээ