“Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

“Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна

“Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭХЭМҮТ, ЭМДЕГ, НЭМГ хамтран хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна. Энэ хүрээнд Булган, Баянхонгор аймгуудад заг хүйтэн өвчний өсгөвөр шинжилгээ мөн трихомониаз оношлох аргуудыг практикт шинээр нэвтрүүлжээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн, хосуудыг хамтад нь эмчилсэн бол тус аймгийн  Гурван тэс суманд 553 хүнд үзлэг шинжилгээ хийн 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн, хосуудыг хамтад нь эмчилсэн ажээ. Аяны хугацаанд “ХДХВ- халдвар илрүүлэх шинжилгээг duol хурдавчилсан тестээр хийх арга, аргачлал” сэдвээр онлайн сургалтыг 15 аймгийн 96 эмч мэргэжилтэнд хийжээ.

Үүнээс гадна Улаантууз эмнэлгээр долоо хоногтоо 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол "Тэмбүүг устгая" үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэнээр 480-540д хүрч, иргэд дэмжин, сайн дураараа үзлэгт хамрагдаж буй эерэг үр дүн гарч эхэллээ. 
Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж