Үхрийн махны үнэ 30-40 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ 30-40 төгрөгөөр нэмэгджээ

Үхрийн махны үнэ 30-40 төгрөгөөр нэмэгджээ

Нийслэлийн статистикийн хорооноос долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулдаг билээ. Долдугаар сарын III долоо хоногийн судалгаагаар, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга110 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12 мянга 500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 43 төгрөгөөр (0.3%)-р өссөн бол үхрийн цул махны үнэ 32 төгрөгөөр (0.2%) өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянга 800 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 34 төгрөгөөр (0.3%), хонины цул махны үнэ 253 төгрөгөөр (2.2%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Харин гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1350 төгрөг, 1-р зэргийн гурил 1050 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1300-1350 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1350 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнийн хувьд долдугаар сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.3 хувиар буурж 1120 төгрөгөөр, лууван 0.3 хувиар өсөж 1816 төгрөгөөр, байцаа 1.9 хувиар буурж 2109 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж