Б.Хурц нарыг нөгөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарыг нөгөөдөр шүүнэ

Б.Хурц нарыг нөгөөдөр шүүнэ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусжээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл  Б.Хурц нарт холбогдох гэм буруугийн шүүх хурлыг мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ. Сануулахад, шүүх  хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Содномдараа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцсон гэх мэдээлэл бий.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж