33 настай Ирина Шейк шинэ зураг авалтын зургаа олон нийтэд дэлгэжээ. ОХУ-ын загвар өмсөгч тэрбээр Испанийн Vogue сэтгүүлийн наймдугаар сарын нүүр хуудсыг чимжээ. Түүний энэхүү зоримог зураг авалтыг Итали, Швейцарын Fashion зурагчид болох Луижи Мурену болон Янго Хензи нар зохион байгуулсан байна.
Ирина Шейк Intimissimi брэндийн дотуур хувцсыг зураг авалтдаа сонгосон ажээ.
Сануулахад, Ирина Шейк дөрвөн жил ханилсан нөхөр болох Брэдли Куперээс сарын өмнө салсан тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Тэд 2017 онд охинтой болсон бөгөөд охиныг асран халамжлах эрхийг хувааж эдлэхээр болжээ.
Брэдли Купер нь өнөөдөр 33 настай Леди Гагатай амьдарч буй гэсэн дуулиан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ирина Шейкийн үнэнч шүтэн бишрэгчид Леди Гагагийн инстаграм хуудас руу "дайрчээ".
А.АНИР
Холбоотой мэдээ