АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Засгийн газарт хамтарсан намуудын гэрээний биелэлтийг хэлэлцэж байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдах үеэрээ Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэж, “Хангалтгүй” гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтээ Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлсэн бөгөөд энэ асуудлыг одоо хэлэлцэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарах шийдвэр МАН-ыг Засгийн газарт байлгах эсэхийг үндсэнд нь тодорхойлно.

Тус хуралдаанаас гарах шийдвэрийн талаар 20.30 цагт АН-аас хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийхээр болоод байна.

Онцлоход, АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь 31 гишүүнтэй юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж