ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ Баруун хойд үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын сургуультай хамтран залуу монголч эрдэмтдийн дунд "Монгол утга соёл, зан заншлын зуны сургалт"-ыг долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 04-нийг хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зуны сургалтын хүрээнд Ойрд Монголчуудын зан үйлийн соёл, сэтгэлгээ, Аман соёлын уламжлал, бөө мөргөлийн яруу найраг, Монгол бүжгийн урлаг, Монгол аман зохиол ба ардын сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг танхимын хичээл орохоос гадна Монгол орны үзэсгэлэнт байгальтай танилцах аялал ч багтжээ.
Сургалтын нээлт маргааш /2019.07.22/ МУБИС-ийн I байрны гурван давхрын 300 тоот хурлын танхимд болно.
А.АНИР