"Англи хэлтэй залуус" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

"Англи хэлтэй залуус" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

"Англи хэлтэй залуус" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрийн бүртгэл өчигдөр буюу долдугаар сарын 20-нд эхэлсэн байна. Бүртгэл Эрдмийн их сургуулийн хоёр давхарт 09.00-18.00 цагийн хооронд явагдаж байна. Энэхүү хөтөлбөрт 16-30 насны 4000 залуусыг хамруулах бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 гаруй залуус бүртгүүлээд байгаа юм байна.

Бүртгэл долдугаар сарын 28-нд дуусна. Долдугаар сарын 28-аас түвшин тогтоох шалгалт эхлэх бөгөөд хичээл наймдугаар сарын 01-ээс МУИС, ШУТИС, Этүгэн, Сити их сургууль дээр явагдах ажээ. Нийтдээ 21 хоногийн өдрийн зургаан цагийн хичээл орох юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд англи хэлээс гадна хувь хүний хөгжил, эерэг хандлагын сургалт орох бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд олон улсын сертификат олгох ажээ.

А.АНИР

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж