Хөгжүүлэгчид Google, Apple-тай орлогоо хуваахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Хөгжүүлэгчид Google, Apple-тай орлогоо хуваахыг хүсэхгүй байна

Хөгжүүлэгчид Google, Apple-тай орлогоо хуваахыг хүсэхгүй байна

Google play-д шимтгэл төлөхгүйн тул Tinder Android системд төлбөрөө төлөх шинэ арга боловсруулжээ. Тэд iOs системд ч мөн адил арга хэрэглэж магадгүй аж. Гэхдээ энэ тухайгаа Tinder одоохондоо олон нийтэд зарлаагүй байна. Tinder-аас гадна Netflix болон Spotify зэрэг олон компаниуд App Store болон Google Play-д татвар төлөхөөс татгалзаж байгаа юм.

Учир нь, программын зах зээл тэрбум ам.доллароор үнэлэгддэг бөгөөд Google болон Apple нар монополь байр суурьтай байдаг ажээ. Харин зах зээлд тэднийг эсэргүүцэгчид өсч байгаа нь зах зээлийн хандлагад өөрчлөлт орох бололтой.

Хоёрыг учруулж, хооронд нь танилцуулдаг "Tinder" нийгмийн сүлжээ нь одоогоор зөвхөн Android системд зориулсан төлбөрийн шинэ системийг гаргаад байна. Хэрэглэгчид банкны картын мэдээллээ шууд л аппликейн руу төлнө. Үүний дараагаар аппликейшн хэрэглэгчдийн төлбөрийн мэдээллийг хадгалахаас гадна Google Play-ээр дамжуулан төлбөр төлөх боломжийг хэрэглэгчдэд олгохгүй байх ажээ. Энэ тухай Блоомберг агентлаг Macquarie хөрөнгө оруулалтын банкны шинжээч Бен Шахтерын судалгаанд үндэслэн мэдээлжээ.

Бен Шахтер судалгааныхаа талаар ярихдаа “Энэ бол маш том ялгаа. Энэ бол маш ашигтай бизнес. Энэ зах зээл Google-д тэрбум ам.долларын ашиг өгч байна" гэв.

Мөн тэрбээр “Tinder төлбөрийн шинэ систем гаргаснаар аппликейшнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, энэ туршлагыг бусад хөгжүүлэгчид ч ашиглах боломжтой. Тухайлбал, утасны тоглоом хөгжүүлэгчид. Ихэнх компаниуд үүнийг туршиж үзэх боломжтой” – гэв.

Харин Google дээрх мэдээлэлд ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй байна.

Шахтерын судалгааны үр дүн олон нийтэд хүрсний дараахан Match Group-ийн хувьцаа таван хувиар өсчээ. Тус группт Tinder харьяалагддаг.

Харин Google компанийн харьяалагддаг Alphabet-ийн  хувьцааны үнэд мэдэгдхүйц өөрчлөлт орсонгүй. Match группийн төлөөлөгч Apple-ийн системд төлбөр төлөх шинэ арга ашиглагдах эсэх дээр мөн хариулт өгөөгүй байна.

Apple болон Google 2008 онд программын зах зээлийг бий болгосон бөгөөд хөгжүүлэгчид  аппликейшнээ олон нийтэд худалдахын тулд тэдэнд орлогынхоо 30 хүртэлх хувийг өгөх ёстой ажээ. Үүнээс гадна аппликейшны зах зээл 2022 онд гэхэд 157 тэрбум ам.долларт хүрч өснө гэсэн таамгийг App Annie судалгааны төв гаргасан байна.

Гэхдээ Tinder Google  эсвэл Apple-тай орлогоо хуваахыг хүсэхгүй байгаа дан ганц компани биш. Гуравдугаар сард Spotify Европын холбоонд Google –тай холбоотой асуудлаар гомдол гаргаж байсан. Тус компани нь Google-ийг монополийн эсрэг хуулийг зөрчиж, хэт өндөр татвар авч байна гэсэн мэдэгдэл хийсэн ажээ.

Мөн Netflix App Store-р дамжуулан тус компаниас гаргаж буй бүтээгдэхүүнийг татаж авах гэрээнийхээ хугацаагаа сунгаагүй байна.

Үүнээс гадна, Epic Games өнгөрсөн жил дэлхийн хамгийн алдартай видео тоглоом "Play Fortnite"-ийг Google-р дамжуулан түгээхээ зогсоосон билээ . Энэ хөдөлгөөнд ийнхүү Tinder нэгдэж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж