Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улс хагас жилийн байдлаар 217 мянган жуулчин авчээ. Тодруулбал, хагас жилд гадаадын 247.3 мянган хүн Монгол Улсын хилээр оржээ. Тэдний 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн үзүүлэлт аж. Тэгвэл хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.
Монгол Улсыг хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Улсаар нь ангилбал, Вьетнам, Хонконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украин, Канадынх буурсан юм байна.
Э.АРИУН
ogt hudalaa 2019-07-21 103.212.119.100
vitenam juulchid gej ogt sonsoogui ch dee.juulchinii vizeer orood l avto mashinii zasbariin gazart ajilaj bgaa ch dee..
Зочин 2019-07-21 43.249.107.226
Статистик үндэслэлгүй байнаа, жуулчны тоогоо гаргаж чадахгүй, ямар аргачлалаар гаргаад байгаа юм вэ, эхний хагас жилд 115 мянга жуулчин л ирсэн ш тээ