Бейонсе шинэ цомгоо "The Lion King: The Gift" гэж нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Бейонсе шинэ цомгоо "The Lion King: The Gift" гэж нэрлэжээ

Бейонсе шинэ цомгоо "The Lion King: The Gift" гэж нэрлэжээ

Домогт “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны уран сайхын хувилбар долдугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Симба арслангийн түүхийг өгүүлэх энэхүү уран сайхны киноны дууг алдарт дуучин Бейонсе дуулжээ. Тэрбээр мөн Симба арслангийн дотнын найз Нала эрслэнд дуу оруулсан байна.

Симба арслангийн тухай өгүүлэх түүх дуучин Бейонсег шинэ цомгоо "The Lion King: The Gift" хэмээн нэрлэхэд хүргэжээ. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь тус цомгийн бүхий л дуу нь Африкийн тухай өгүүлэх гэнэ.

Бейонсе энэ тухай ярихдаа "Цомогт багтсан шинэ дуунууд орчин үеийн хөгжимд өөрчлөлт хийнэ гэж найдаж байна. Тэрдундаа R & B, поп, хип-хоп болон Afro Beat урсгалыг дуундаа хольж оруулсан" гэв

Цомог 27 дуутай. Зарим дуунуудыг тэрбээр Jay-Z, Childish Gambino, Ламар  болон бусад дуучидтай хамтран дуулсан ажээ.

А.АНИР

ЭХ СУРВАЛЖ: IOD.MEDIA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж