Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг гурав дахь жилдээ цахимаар явагдах гэж байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09.00 цагт эхлэх ажээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд "tsetserleg.ulaanbaatar.mn" гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулна гэдгийг хэллээ.
Мөн энэ жилийн "Цахим элсэлт"-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн "Шалгах" цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ