АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа гэрээний биелэлтийг хэлэлцээд “Хангалтгүй” гэдэг дүнг өгсөн юм.

Одоо тэгвэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, бүлгийн санал дүгнэлтийг хэлэлцэхээр болоод байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын гэрээний биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн хэдий ч энэ сарын 10-н хүртэл ажлаа эрчимжүүлээд яваад нэг үзье гэсэн зарчим бас барьж буй юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж