Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто замын барилгын ажил дууслаа

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто замын барилгын ажил дууслаа

Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто замын барилгын ажил дууслаа
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг  “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм.

Мөн 100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, 32 тойргоос УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0,7 км авто замыг долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 15 хүртэл тус тус хааж авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ.Иймд тус чиглэлийн  автозамаар зорчих иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд автозамын  барилгын ажил хийгдэх хугацаанд  үйлдвэрлэл үйлчилгээгээ төлөвлөн  ажиллахыг зөвлөж байна.

Э.АРИУН 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж