Японд парламентын дээд танхимын сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Японд парламентын дээд танхимын сонгууль эхэллээ

Японд парламентын дээд танхимын сонгууль эхэллээ

Япон улсад зөвлөлийн танхим буюу парламентын дээд танхимын сонгууль эхэллээ. Улс даяар санал авах байр орон нутгийн цагаар өглөө 07.00 цагт нээгдэж, орой 20.00 цагт хаагдана. Санал хураалт дууссаны дараагаар саналыг тоолох юм.

Парламентын дээд танхимын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд гурван жил тутамд гишүүдийн тал хувь нь дахин сонгогддог ажээ. Тэд 245 суудлаас 124-т сонгогдохын төлөө өрсөлдөнө.

Олон нийтийн санал асуулгын дүнд Ерөнхий сайд Абэ Шинзо тэргүүтэй эрх баригч нам болон түүний холбоотон нам болох "Комэйто" нар дээд танхимд дийлэнх суудлыг эзэлж байгаа билээ.

Японы Харилцаа холбооны яамны мэдээллээр, энэ жил 14 сая иргэн урьдчилан санал өгсөн нь 2016 онтой харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

А.АНИР

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж