Уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Амараагийн “Дарьганга нутгийн өнгө” номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Занабазарын музейд дэлгэгдлээ. Тэрбээр төрж өссөн Дарьганга нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн аж амьдрал, түүх соёл, зан заншлыг харуулсан хоёр жилийн турш авсан гэрэл зургуудаа дэлгэж байгаа нь энэ юм. Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Асгат суманд зургуудаа авчээ. Нийтдээ 70 орчим гэрэл зураг тавигдсан байна.
Мөн энэ үеэр “Дарьганга нутгийн өнгө” номыг дэлгэсэн юм. Үзэсгэлэн энэ сарын долооныг дуустал Занабазарын музейд гарна.
Б.ЗАЯА