Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо | News.MN

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ой тохиож байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өчигдөр /2019.07.20/ “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцлоо.

Бээжин хотын  өдрүүд арга хэмжээг нээж, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “ Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр “Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ой  тохиож байгаад таатай байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна” гэв.

“Бээжин хотын өдрүүд” арга хэмжээ нь Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний үеэр Бээжин хотын өв соёлын үзэсгэлэн болон эко ногоон гэрэлтүүлгийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олон нийтэд дэлгэн үзүүлж, урлагийн тоглолт болов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худал худал 2019-07-21 103.57.93.144

Ямар ч яруухан Соёлын өдөр гээч вэ дээ. Бараг Хойдуудаас яруухан үзмэр зккз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж