Сун Хёг Ю “Chaumet” брэндийн нүүр царай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Сун Хёг Ю “Chaumet” брэндийн нүүр царай болжээ

Сун Хёг Ю “Chaumet” брэндийн нүүр царай болжээ

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Сун Хёг Ю 200 гаруй жилийн түүхтэй Францын үнэт эдлэлийн "Chaumet" брэндийн нүүр царай болжээ.

Үзэсгэлэнт Сун Хёг Ю бүсгүй, Сун Жүн Ги нар саяхан хоёр тийш болж буйгаа зарласан нь фенүүдийнх нь сэтгэлийг гонсойлгосон билээ. Хосууд 2016 онд олны хүртээл болсон "Нарны үр сад" цувралд хамтдаа тоглон үерхэж, 2017онд хуримаа хийн, гэр бүл болж байв.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Ги Сөүл хотын гэр бүлийн шүүхэд салах өргөдлөө хууль ёсны төлөөлөгчөөрөө хүргүүлсэн билээ. Мөн тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан "Сун Жүн Ги болон Сун Хёг Ю бидний шийдвэрийг хүндэтгэж үзнэ үү. Муу сэтгэгдлүүдээ зогсоохыг хүсэж байна. Амьдрал ийм  шүү дээ" хэмээн мэдэгдэл хийж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж