Хятадын алс баруун хязгаар Шинжаан-Уйгурт өнөө өглөө /VII.3/ 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс зургаан хүн нас баржээ. Газар хөдлөлтийн голомтод ойр орших Хотан бүс нутгийн Пишан хот илүүтэй сүйдсэн аж. Хчүтэй газар хөддлөлтийн улмаас 3000 гаруй өрх орон гэрээ алдаж, олон тооны барилга нурсан талаар Хятадын албаныхан мэдээлэв.
Такламаны цөлийн төсгөл Энэтхэгийн хилийн ойролцоо орших Пишан хотод голдуу уйгур үндэстэн оршин суудаг аж. Энэ бүс нутаг нь нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөцтэй юм.
Б.АНХТУЯА