Монгол Улсад ирэх сарын 3-наас 8-ны өдрүүдэд "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан анх удаа болох юм. ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд Монгол Улсад зохиох энэхүү уралдаан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр үе шаттай явагдах ажээ.
Тус уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз зэрэг найман улсын цэргийн алба хаагч өрсөлдөх бол, ажиглагч орноор БНХАУ, Зимбабве улс оролцох юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг эх орондоо бэлтгэлээ хангаж буй бол ОХУ-ын цэргийн алба хаагчид нутагтаа саяхан бэлтгэлээ хангаж дуусаад, Монголд иржээ. Энэ удаагийн "Аравт" уралдаанд найман орны цэргийн алба хаагч монгол мориор уралдахаараа онцлог ажээ.
Б.ЖАРГАЛ