ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ | News.MN

ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ

ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ

ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагджээ. Үүнээс 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгдлээ.

ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны үр дүнд эхний ээлжид банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой боллоо.

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд инновацид чиглэсэн, экспортыг нэмэгдүүлэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулан шинэ брэнд бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн төслийн зээл 40 хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4 хувийг эзэлж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог эдийн засгийг солонгоруулах, Монгол брэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашиг нэмэгдэхэд ихээхэн тус дөхөм үзүүлэх дэмжлэг болно гэж Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж байна.

Төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Олон нийтэд нээлттэй, шударга явуулахын тулд анх удаа тухайн төсөл ирүүлэгчид өөрсдийн хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулах, бүтээгдэхүүний онцлогоо Хорооны гишүүдэд ойлгуулах зэрэг олон талын боломжийг олголоо.

Мөн зээлийн шалгуур, үнэлгээний системийг шинэчлэн олон улсын төслийн үнэлгээний арга, аргачлалыг ашиглан зээлийн дижитал цахим системээр дамжуулан хийж гүйцэтгэсэн байна. Олон нийтийн төлөөлөл Төслийн сонгон шалгаруулалтын хорооны хуралдааныг дотоод нөөц бололцоонд тулгуурлан youtube channel-аар шууд дамжуулав.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЛООХОЙ 2019-07-20 66.181.191.224

49 торийн ондор тушаалын ЖДУчин засаг байсаар л байх уу. наад мах боловсруулах уйлдвэр гээчээ одоо больцгоо. 80 сая малтай Монголчууд Хурэлсухийн махны экспорт гээч жужгийг дагаад ондор унэтэй мах идэх боллоо. ЭСВЭЛ ЦАЛИНГ 2 ДАХИН НЭМ. ХЭТ ПОПЧИД ТОРД ГАРАХААР УЛС ДАМПУУРАЛ РУУ МОЛХДОГ ЭНГЕЛЬСИЙН ОНОЛ БИЙ

Avatar

Зочин 2019-07-20 202.9.42.249

Тэрбумаас доош мөнгөөр бол юуч хийж чадахгүй болсон юм биз дээ !! ..Монгол төгрөг цаас болж байгаа юм байна л дөө .

Avatar

Hulgaichgui MONGOL TOR 2019-07-20 68.183.90.123

У.Хүрэлсүх нь боловсролгүй, аймхай, хувиа хичээгч зантай, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" хишгээ зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), мэргэжлийн хулгайч -хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачих хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.

Avatar

Зочин 2019-07-20 202.9.43.148

ЭХЛЭЭД ЖДҮЧИН ЗАСАГ ЖДҮЧИН УИХ ГИШҮҮД ТЭДНИИ ГАР ХӨЛ МӨНГӨ УГААЧДЫН БАРИЛГЫН КОМПАНИ ББСБ-Г ПРОКУРОР АТГ ШАЛГАЧИХ БҮР ЭХНЭЭС НЬ ТЭГЭЭД ТОМ БААЧИХ МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД АРД ИРГЭДИИГ ШУЛАГЧИД

Avatar

Худлаа шоудахаа боль ллруудаа 2019-07-20 64.119.26.2

Жижиг дунд 100-200 -300 саяар эргэх өчнөөн олон ААН-үүд байна. Заваал Тэрбум, 800,900 саяра нь хэдхэн ААН-д өгч байгаа нь цэвэр хуйвалдааны шинжтэй байна. Сөнөсөн Монгол улс улам сөнөж байгагаа л харуулж байна. Хаана байна шударга шалгуур ????????? ЖДҮХС-нг бүрмөсөн хоригло. СОНГОГЧ ИРГЭДЭЭ ЭДНИЙ ЭСРЭГ САНАЛАА ӨГӨӨРЭЙ. Дүрээ өөрчилсөн луйварчид хэвээрээ байна.

Avatar

Иргэн 2019-07-20 66.181.161.126

Тогтвор сууршилтай ажиллаж байгаа аанэгжид хүний нөөцөө өргөтгөх тоног төхөөрөмжээ шинэчлэх гээд одон ажил байхад хэдхэн аанэгжид өгдөг юу гэсэн үг вэ.очнөөн олон хоног ажил төрөл алдуулж баахан мөнгөний гарз хийлгэж хүмүүсийг үймүүлж байхын оронд гаүар дээр нь очиж үзээд бодох болохгүйгээ шууд хэлсэн бол бухимдал үүсэхгүй ш тэ.хуучин хуйвалдаж өгсөн хулгайч нараас мөнгөө авч чадахгүй байж үхсэнээ хийж ийм төсөл шалгаруулж хүнийг зовоохоо болимоор вм.худлаа баахан юм бүрдүүлж байх шаардлага алга

Avatar

ЖДҮ-Г БҮРМӨСӨН БОЛЬ . 2019-07-20 202.179.24.129

1600 ЭНГИЙН ИРГЭДИЙН АЖ АХУЙН НЭГЖ ӨРГӨДӨЛ ӨГСӨНӨӨС 16 Н ЭХНИЙ ШАЛГУУРТ ТЭНЦСИЙМ БИЗ ДЭЭ. ЦААШАА ХЭДЭН ШАЛГУУР ДАВАХ БОЛ . ЭЦСИЙН ШАЛГУУРТ 3 Н АЖ АХУЙН НЭГЖ ҮЛДЭЖ 3,0 3,0 САЯ ТӨГРӨГ АВНАХЫМ БИЗДЭЭ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж