ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ

ЖДҮХС-ийн зээлийн шалгуурыг 16 ААН хангажээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагджээ. Үүнээс 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгдлээ.

ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны үр дүнд эхний ээлжид банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой боллоо.

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд инновацид чиглэсэн, экспортыг нэмэгдүүлэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулан шинэ брэнд бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн төслийн зээл 40 хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4 хувийг эзэлж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог эдийн засгийг солонгоруулах, Монгол брэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашиг нэмэгдэхэд ихээхэн тус дөхөм үзүүлэх дэмжлэг болно гэж Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж байна.

Төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Олон нийтэд нээлттэй, шударга явуулахын тулд анх удаа тухайн төсөл ирүүлэгчид өөрсдийн хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулах, бүтээгдэхүүний онцлогоо Хорооны гишүүдэд ойлгуулах зэрэг олон талын боломжийг олголоо.

Мөн зээлийн шалгуур, үнэлгээний системийг шинэчлэн олон улсын төслийн үнэлгээний арга, аргачлалыг ашиглан зээлийн дижитал цахим системээр дамжуулан хийж гүйцэтгэсэн байна. Олон нийтийн төлөөлөл Төслийн сонгон шалгаруулалтын хорооны хуралдааныг дотоод нөөц бололцоонд тулгуурлан youtube channel-аар шууд дамжуулав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж