“Их Хурд 8”: Уяач хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

“Их Хурд 8”: Уяач хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

“Их Хурд 8”: Уяач хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” Монгол туургатны морьтны өв соёлын наадмын хүрээнд хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд эцэг эхээсээ төөрөх, орхигдсон тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 07 сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт хүүхэд хамгааллын үйлчилгээг гурван чиглэлд үзүүлж ажиллаж байна. Үүнд:

-Уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэгсэлд хяналт тавих, эрсдэлийн даатгалд хамруулах

-Арга хэмжээний үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Хүй долоон худагт “Хүүхэд хамгааллын түр байр” ажиллаж, төөрсөн орхигдсон, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хүргэж ажиллаж байгаа аж. Хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахим, хурууны хээгээр хийж, уралдаанч хүүхэд бүрд бүртгэлийн карт олгож ажиллаж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж