БНХАУ гадаадын зарим иргэний визийн нөхцөлийг хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

БНХАУ гадаадын зарим иргэний визийн нөхцөлийг хөнгөлнө

БНХАУ гадаадын зарим иргэний визийн нөхцөлийг хөнгөлнө

Хятад улс энэ сарын 17-ноос эхлэн дээд боловсролын дипломтой, БНХАУ-ын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан гадаадын зарим иргэний оршин суух эрх, визийн нөхцөлийг хөнгөлнө гэж мэдэгджээ.

Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр тус улс гадаад иргэдийн бүртгэлийг хялбаршуулах ийнхүү 12 төрлийн арга хэмжээ эхлүүлж буй талаар мэдэгдсэн байна. Мөн тэдний хүүхэд болон төрөл садныг ч дээрх нөхцөлд давхар хамруулах аж.

Нэр хүндтэй их дээд сургууль, шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгүүдэд гаднаас уригдан ажиллаж байгаа мэргэжилтнүүд 2-5 жилийн хугацаатай виз даруулах боломжтой юм байна.

Эх сурвалж: CCTV
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж