ХОНЬ
Энэ долоо хоногт таны тэмцэгч зан чанар давамгайлж, аливаа өрсөлдөөн, тэмцээнд идэвхтэй оролцох бололтой. Таны хийж буй бараг бүх зүйлс амжилттай байх болно. Энэ нь таны санхүүгийн байдлыг дээшлүүлж, хэтэвчийг чинь зузаална. Хосууд харилцаагаа тордох, ганц бие хүмүүс болзоо тогтооход амжилттай болно. Долоо хоногийн сүүлээр таны төсөөлөн бодох чадвар өсч, бүтээлч байдал нэмэгдэнэ. Урлагийн салбарынхан олзтой байна.
ҮХЭР
Энэ долоо хоногт таны харилцааны чадвар сайжирч, бусадтай харилцахад амар ойлголцоно. Гэхдээ зарим үед хэт чалчих хандлагатай тул өөрийгөө анзаараарай. Эдгээр өдрүүдэд та бодож, тунгаахаас илүү сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах хандлагатай байна. Гэр бүл, хосын дунд маргаан шийдвэрлэх, үл ойлголцлыг арилгахад таатай. Та илүү мэдрэмтгий, эмзэг болох тул бусдыг илүү ойлгож, туслахыг хичээх бололтой. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт тодорхойгүй нөхцөл байдал үүсч, таныг бухимдуулах бололтой.
ХАМТАТГАХ
Таны материаллаг байдал сайжирч, ажил хэргийн талбарт өсч дэвжинэ. Аливаа боломжийг алдалгүй ашиглаж, орлогоо нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлна. Харин ганц бие хүмүүс сонирхолгүй болзоонд уригдах, эсвэл тэгтлээ таалдаггүй нэгэнтэйгээ харилцаа үүсгэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэр бүл, хувийн амьдрал анхаарлын төвд орж ирнэ. Дотоод амар амгалан болон цахиур хагалах, өөртөө итгэлтэй байдлынхаа тэнцвэрийг хадгалахад анхаараарай.
МЭЛХИЙ
Таны гэр бүл, хосын харилцаанд дарамт учирна. Яагаад ч юм гэнэт л таны хамтрагч, гэр бүлийн хүн хардамтгай, өмчлөх гэсэн хандлагатай болох бололтой. Энэ магадгүй та хэт завгүй байж анхаарал тавиагүйгээс, мөн та хоёрын дунд итгэлцэл үгүй болж буйтай холбоотой. Долоо хоногийн дунд үеэс та амьдралдаа тэнцвэрийг тогтоохоор хичээх бололтой. Таны сэтгэл санаа тогтворгүй байх тул бусадтай харилцахад хүндрэлтэй байх бололтой. Ажил хэргээ гүйцэтгэхэд ч хүндрэлтэй байх бололтой.
АРСЛАН
Энэ долоо хоногт таны бүтээлч, санаачилгатай байдал нэмэгдэж, ямарваа ажлыг эхлүүлэхэд амжилттай болно. Таны биеийн эрүүл мэнд сайжирч, хүч чадал нэмэгдэнэ. Энэ нь таныг илүү дур булаам харагдуулах бололтой. Энэ долоо хоногт та эсрэг хүйстнийхээ дунд алдарших болно. Амжилтад хүрнэ гэсэн итгэл сууснаар таныг юу ч зогсоож чадахгүй. Орлого багагүй нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна.
ОХИН
Зөв, буруугийн мэдрэмж танд ихээр төрж, бусдыг шүүмжлэх хандлага давамгайлна. Бизнесийн үйл ажиллагаа, карьерт таатай боломжууд гарч ирнэ. Амжилтад хүрэхийг хүсвэл тэвчээртэй байж харилцаандаа анхаараарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүл, эсвэл эртний найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх бололтой. Бүхий л харилцаа таатай байх ба ялангуяа эмэгтэй найз нөхөд тань танд сайнаар нөлөөлж, сэтгэлийг чинь дулаацуулна. Санхүүгийн байдал тогтворгүй байна.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхнээс л танаас эрч хүч, санаачилга, идэвхтэй байдлыг шаардана. Ажил хэргээ гүйцэтгэхэд та их хүч зарах шаардлагатай болно. Таны өөртөө итгэлтэй байдал буурч эхлэх тул бусдаас хэт хамааралтай мэт аашлах бололтой. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд тайван, тогтвортой байдал давамгайлна. Долоо хоногийн сүүлээр та хэт эмзэг мэдрэмтгий болж, бусадтай харилцахад хүндрэлтэй болно. Санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул орлогоо нэмэгдүүлэхэд анхаараарай.
ХИЛЭНЦЭТ
Энэ долоо хоног таны хувьд хөгжилтэй, зугаатай өнгөрөх бололтой. Найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Таны нийтэч хандлага бусадтай харилцахад хялбар болгож, танилын хүрээ тэлнэ. Аливаа ажлыг гүйцэтгэхдээ найз нөхөд, танилын хүрээллээ ашиглавал бага хүч, мөнгө зарцуулна. Гэнэтийн өөрчлөлт таны амьдралын хэмнэлийг өөрчилж, гэр бүлд таагүй уур амьсгал авчирна. Орлого нэмэгдэнэ.
НУМ
Энэ долоо хоногт та өөртөө итгэлтэй байж, ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Амжилт таны амьдралыг сайжруулж, гэрэл гэгээ нэмнэ. Бизнес эрхлэгчид аливаа өрсөлдөөнд амжилттай байна. Хөрөнгө оруулахдаа эрсдэлээ тооцох хэрэгтэй. Эс бөгөөс том алдагдал хүлээж болзошгүй. Таны амьдралын идэвх сэргэж, эрүүл мэнд сайжирна. Зарим үед хурдан шийдвэр гаргах шаардлага тулгарч мэднэ. Энэ нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэхийг анхаараарай.
МАТАР
Энэ долоо хоногт та өөрийнхөөрөө, тухтай бас бардам байна. Иймээс танд хиймэл дүр эсгэх, бусдыг аялдан дагах шаардлага гарахгүй. Ганцаараа цаг хугацааг өнгөрөөхийг илүүтэй хүсэх тул бусдаас зайгаа барих бололтой. Холын зорилгодоо үнэнч байж, ямарваа гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Таны нягт нямбай байдал, төлөвлөгөө ажлыг амжилттай гүйцэтгэхэд тусална. Таны ёс суртахууны мэдрэмж өндөр байх тул аливаа муу зүйлсээс хол байх болно. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
ХУМХ
Энэ долоо хоногт та өөртөө итгэлтэй, хүчтэй байх болно. Аль болох адармаатай асуудлуудаа цэгцэлж, хэцүү ажлаа барьж авах хэрэгтэй. Амжилт, аз од танд өөдрөг байдал, хүчтэй зөн совин, санаачилга, эрсдэл хүлээх зориг өгнө. Бусдыг татах чадвар нэмэгдэж, өрсөлдөөнч зан чанар тань таныг анхаарлын төвд оруулж, ажил хэрэг, хувийн амьдрал тэр ч бүү хэл спортод ч амжилт авчирна. Долоо хоногийн сүүлээр өөрчлөлт таны амьдралд адал явдал ба эмх замбараагүй байдал авчирна. Танд удахгүй гайхалтай сайхан зүйлс тохиолдох мэт мэдрэгдэх бололтой. Таны зөв. Ганц бие хүмүүс өмнө нь сонирхож байгаагүй, хүрээллээсээ өөр хүмүүсийн анхаарлыг татна. Энэ үед та уйтгартай харилцаагаа төгсгөж, эрүүл бус дэглэмээ өөрчлөхөд таатай.
ЗАГАС
Энэ долоо хоногт өөртэйгөө ярилцаж, дотоод ертөнцөө нээгээрэй. Болзоо тогтоох, найз нөхөдтэйгөө уулзах зэргээр цагийг зугаатай өнгөрөөхийг хичээ. Тэртээ тэргүй та энэ долоо хоногт ажил багатай байна. Хувцас загвар, уран бүтээлчид онгодтой байна. Долоо хоногийн сүүлээр амбиц хөөж, бусадтай өрсөлдөх хандлагатай. Түүнчлэн бэлгийн дур хүсэл их байж, таныг тайван суулгахгүй. Ганц бие хүмүүс ямарваа нэг харилцаанд орох гэж яарах хэрэггүй.
Холбоотой мэдээ