Э.Оюунболд аваргын цолны наадам ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд аваргын цолны наадам ирэх сард болно

Э.Оюунболд аваргын цолны наадам ирэх сард болно

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын Аварга Цол хүртсэн Э.Оюунболдын аварга цолны наадам ирэх наймдугаар сард болох юм байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, улсын залуу аварга түүнд Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс түүнд таван өрөө байрны түлхүүрийг мялаалга болгон гардуулжээ.

Энхтөгсийн Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цол хүртсэн билээ.

Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэр сумаас түрүү бөх тодорсон тохиолдол болсон юм. Хан Хэнтийчүүд ийнхүү 30 жилийн дараа Монгол Улсын Аваргатай болжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж