Орос сэтгүүлчийг украин найруулагчаар солилцох санал тавив

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Орос сэтгүүлчийг украин найруулагчаар солилцох санал тавив

Орос сэтгүүлчийг украин найруулагчаар солилцох санал тавив

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Баасан гаригт тус улсад хоригдож буй Оросын төрийн мэдээллийн агентлагийн сэтгүүлчийг Украины кино найруулагч Олег Сенцовоор солилцох санал тавьжээ. Олег Сенцов нь 2014 онд Украинаас салж, ОХУ-д шилжсэн Крымийн хойгт “террорист хадлага” төлөвлөсөн хэрэгт буруутгагдан, шоронд 20 жил хоригдох ял эдэлж буй. Харин Украины албаныхан түүний хэргийг улс төрийн зорилготой хэмээн мэдэгддэг. Олег Сенцов өөрийн хэргийг үгүйсгэж, өнгөрсөн жил 145 хоног өлсгөлөн зарласан юм.

Түүнийг "Риа Новости" агентлагийн сэтгүүлч, 52 настай Кирило Вишинськийгаар солилцох санал тавьсан аж. Украин болон ОХУ-ын давхар иргэншилтэй Кирило Вишинський нь өнгөрсөн онд эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан, Киев хотноо хоригдсон ба шүүх хурлаа хүлээж буй аж.

Үүнээс гадна Украины 24 далайчин, хөлгийн хамтаар Крымийн хойгийн ойролцоогоос баривчлагдан ОХУ-д саатуулагдаж байгаа билээ. ОХУ болон Украины Ерөнхийлөгч нар өнгөрсөн долоо хоногт анх удаа хоригдол солилцох асуудлыг хэлэлцсэн юм.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж