Анимэ санааг нь хулгайлсан гээд гал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Анимэ санааг нь хулгайлсан гээд гал тавьжээ

Анимэ санааг нь хулгайлсан гээд гал тавьжээ

Японы цагдаа нар Шинжи Аоба гэгч эрэгтэйг анимэ студид гал тавьсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Шинжи Аоба нь 33 хүний амийг хөнөөж, өөр олон хүнийг гэмтээсэн тэрхүү галд түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Киото анимэйшн компанийн барилгад өнгөрсөн Пүрэв гаригт гал гарах үед 70 орчим хүн байжээ. Сэжигтэн нь шатамхай шингэнийг цацаж, гал тавьсныхаа дараа “Үхэцгээ” хэмээн орилсон гэж цагдаа нар мэдэгджээ.

Гэрчүүдийн яриагаар Шинжи Аобаг баривчлах үеэр тэрбээр "Анимэ студийнхэн санааг минь хулгайлсан" хэмээн орилж байсан аж.

Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөд, ойр дотныхон анимэ студийн гадна цугларч, цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн ба хохирогчдод туслахаар хандивын ажиллагаа эхлүүлж, 1.3 сая гаруй ам.доллар цуглуулжээ.

Киото анимэйшн студи нь 1981 онд байгуулагдсан ба “K-On” , “The Melancholy of Haruhi Suzumiya” зэрэг бүтээлээрээ алдартай аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж