Афинд газар хөдөлсний улмаас барилгууд нуржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Афинд газар хөдөлсний улмаас барилгууд нуржээ

Афинд газар хөдөлсний улмаас барилгууд нуржээ

Грекийн нийслэл Афин хотноо хүчтэй газар хөдөлсний улмаас зарим хэсэгт гэрэл цахилгаан, гар утасны сүлжээ тасарсан байна. Тус хотоос баруун хойд зүгт 22 км орчим зайд 13 км-ын гүнд 5.1 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 15 секунд орчим үргэлжилсэн ба дараа нь хэд хэдэн удаа чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтөөс нэг цаг орчмын дараа 4.3 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Газар хөдөлсний улмаас хүн гэмтэж бэртээгүй боловч хоёр барилга нуржээ. Мөн Грекийн 170 жилийн настай парламентын ордон, прокурорын байгууллагын байранд ан цав үүссэн байна.

Хүчтэй чичирхийлэл мэдрэгдэх үеэр Афин хотын оршин суугчид гудамжинд гарч зогсон, аюулгүй байдлаа хангасан аж. Тус хотын барилгууд 6.3  магнитудын газар хөдлөлтийг тэсвэрлэх стандартын дагуу баригдсан тул ноцтой хохирол учраагүй талаар албаныхан мэдээлжээ.

Өмнө нь 1999 оны есдүгээр сард Грекийн нийслэлд газар хөдөлсөн ба голомт нь энэ удаагийнхтай ойролцоо байршилд байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж