АНУ-ын зарим муж, хотуудад хэт халж, агаарын температур Цельсийн 38 градус хүрч байгааг тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлжээ. Хэт халалт Нью-Йорк, Вашингтон, Бостон зэрэг зүүн эргийн хотуудад илүүтэй ажиглагдаж буй бөгөөд тухайн бүсэд 200 сая орчим хүн амьдардаг байна.
Түүнчлэн Канадын зарим хэсэгт хэт халуун температур амралтын өдрүүдэд ажиглах аж. Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, агаарын температур ойр ойрхон хэт халах болсон нь сүүлийн жилүүдэд эрчимжиж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм.
Хэт халуунтай тэмцэхийн тулд Нью-Йорк хотноо 500 орчим сэрүүцэх газар нээсэн ба онц байдал зарлажээ.
Дэлхийн цаг агаар өнгөрсөн зургадугаар сард өмнө байгаагүй халуун байсан ба дундаж температур Цельсийн 16.4 хэм хүрсэн байна. Түүнчлэн энэ долдугаар сарын эхээр Арктикийн бүс, Алеска орчмоор өндөр температур бүртгэгдэж, халсан байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ