"Хөлгийг даруй суллахгүй бол ноцтой үр дүнд хүрч болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

"Хөлгийг даруй суллахгүй бол ноцтой үр дүнд хүрч болзошгүй"

"Хөлгийг даруй суллахгүй бол ноцтой үр дүнд хүрч болзошгүй"

Их Британийн далбаатай хөлөг онгоцыг Персийн буланд саатуулсан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Жереми Хант мэдэгдлээ. Хөлгийг Ираны цэргийнхэн саатуулсан аж. Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант хэлэхдээ хөлгийг нэн даруй суллахгүй бол ноцтой үр дүнд хүрч болзошгүй гэдгийг Ираны талд сануулсан байна.

“Stena Impero” хөлөг онгоц Ираны хойд хэсгийг чиглэн явж байсан ба хөлгийн багийн 25 гишүүн байжээ. Хөлгийг Ираны цэргийнхэн 10 орчим жижиг завиар бүслэн, дотогш нэвтэрч, хөлгийн багийн гишүүдийг баривчлан саатуулсан байна.

Тус хөлгийг суллуулах асуудлаар Их Британийн гадаад хэргийн яамнаас Ираны талтай харилцаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ хэрэг Их Британи, АНУ болон Ираны хооронд зөрчлийг хурцатгасан үйлдэл болжээ. АНУ нь Ирантай байгуулсан олон улсын цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарснаар Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээж, улмаар хоёр орны харилцаа зөрчилдөх болсон билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж