Улаан талбайд дрон хөөргөсөн монгол залууг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Улаан талбайд дрон хөөргөсөн монгол залууг саатуулжээ

Улаан талбайд дрон хөөргөсөн монгол залууг саатуулжээ

Монгол залуу Москва хотын Улаан талбайд зөвшөөрөлгүйгээр дрон хөөргөөд саатуулагджээ. Тодруулбал, ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Улаан талбайд дрон хөөргөсөн, Дублинд амьдардаг, 22 настай монгол залууг баривчилсан байна.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээллээс Москва хотын мэдээллийн агентлаг иш татан мэдээлэхдээ, Хуягбаатар Баасандоржийг дрон хөөргөснийх нь дараа баривчилсан гэжээ. Түүнийг ОХУ-ын Захиргааны хуулийн 11.4-т зааснаар "агаарын орон зай ашиглалтын дүрэм зөрчсөн" хэрэгт буруутган хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхан монгол залуугийн дроныг эргүүлэн өгчээ.

Москвагийн төв хэсэгт алсын удирдлагатай төхөөрөмж нисгэхийг хориглосон бөгөөд тус улсын Тээврийн яамны 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор нислэгийн тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байна.

Эх сурвалж: REN.TV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж