Адуугаа хайж яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Адуугаа хайж яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Адуугаа хайж яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Овоот” гэдэг ууланд (сумын төвөөс зүүн зүгт 4 км-т) Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, иргэн Б-гийн хүү Б /15 настай, эрэгтэй / 07.17-ны өдөр мотоциклоор адуу хайж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 16:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Архангай аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 нохой, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 13 хүн, орон нутгийн 10 хүн, нийт 26 хүн, 1 нохой, 7 автомашин эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.18-ны өдрийн 18:10 цагт “Овоот” уулын модноос эсэн мэнд олжээ.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багт 3 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 19:13 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 19:18 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж аавд нь хүлээлгэн өгчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж