Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно. Тухайлбал, долдугаар сарын 20-нд буюу бямба гаригт баруун аймгийн баруун хэсгээр, төвийн аймгийн зарим газраар, зүүн аймгийн ихэнх нутгаар, 21-нд буюу ням гаригт баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай орно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Тиймээс иргэддээ аян замд гарах, амралт зугаалгаар явах бол үер усны аюулаас сэрэмжтэй байхыг та бүхэнд анхааруулж байгаа юм. Улаанбаатар хотод өнөөдөр /2019.07.20/ 26 хэмийн дулаан, аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо орно гэдгийг цаг уурчид мэдээллээ.

Өнгөрсөн хоногт Төв, Говь, Зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.242 мм их бороо орсоноос хамгийн их нь Дорнодын Булганд 42 мм, Чойбалсанд 18 мм, Баянтүмэнд 24 мм, Төв аймгийн Зуунмодод 37 мм, Нийслэл хот орчмоор 19-26 мм, Архангайн Батцэнгэлд 26 мм, Увсын Өндөрхангайд 25 мм, Дундговийн Говь-Угтаалд 18 мм бороо орсон байна.

Улаанбаатар хот орчмоор өчигдөр /2019.07.19/0.3-0.7 мм, өнгөрсөн шөнө 19.0-26 мм бороо орсон. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрч,  22-24 градус, өнгөрсөн шөнө 15-17 градус дулаан хоножээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж