&#34Ойн тухай хуулинд байгаль хамгаалагчдыг урамшуулахаар тусгаж өгсөн&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

&#34Ойн тухай хуулинд байгаль хамгаалагчдыг урамшуулахаар тусгаж өгсөн&#34

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр заасан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан Байгаль хамгаалах сангийн орлого бүрдүүлэх эх үүсвэрт хохирлын нөхөн төлбөрийн орлого байхгүй тул Байгаль хамгаалах санд ордоггүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулагддаггүй байна. Иймд хууль хоорондын уялдааг сайжруулах, хийдлийг арилгах зохицуулалтыг Ойн тухай хуулийн төсөлд тусгажээ.

 

Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан дээр хуулийн төсөлд  байгаль хамгаалагчдад урамшуулал өгөхөөр тусгасан гэдгийг онцоллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж