Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод болж байна. Тэмцээн өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдсэн бөгөөд дээд зиндаанд их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар түрүү байрын төлөө өрсөлдөж байна.
Какүрюү өчигдрийн барилдаанд Томоказед ялагдаж, Хакүхотой адил 12 даваа, нэг унаатай боллоо. Тэмцээний ес дэх өдөр Хакүхо Ичиножёо А.Ичинноровт ялагдаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжээд байсан юм. Тэгвэл өчигдрийг хүртэл нэг ч унаагүй тэргүүлж явсан Какүрюү анхны ялагдлаа авч Хакүхотой хамт зэрэгцэж ирлээ. Хоёр их аварга адил 12 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг тэргүүлж эхлэв.
Манай хоёр аваргын араас хамгийн ойр яваа бөх бол 11 даваатай Тэрүцүёоши юм.
Өнөөдрийн 14 дэх өдрийн барилдаанд их аварга Какүрюү сэкивакэ Митакемитэй, их аварга Хакүхо Котошогикүтэй барилдахаар оноолт таарсан байна. Хоёр аварга учраа бөхөө давбал маргаашийн барилдаанд оноолт таарах юм.
Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа, 10 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров найман даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлээд байна. Харин Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатай бөгөөд үлдсэн хоёр өдрийн барилдаанд давах даалгавартай үлдлээ.
ДЭЭД ЗИНДАА:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал – 12-1 /тэргүүлэгч/
Ёкозүна Какүрюү М.Ананд – 12-1 /тэргүүлэгч/
Маэгашира Тэрүцүёоши – 11-2 /тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ/
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 3-10
Маэгашира-4 Ичиножёо А.Ичинноров 8-5
Маэгашира-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 6-7
Sonnen 2019-07-20 43.242.243.251
Сүүлийн өдөр Хакухо түрүүлэхийг хүсвэл Анандыг 2 удаа унагах шаардлагатай болсон. Эхлээд давчивал 2 бөх нэмэлт барилдаан хийвэл илүү сонирхолтой юм уу.
Зочин 2019-07-20 66.181.178.69
өнгөрсөн башегаар япон бөх түрүүлүүлэх ажиллагаа явагдсан юм байна гэж үзлээ.Япончууд монголчуудаас амжилттай суралцаж байгаад талархаж явдааг
Bat 2019-07-20 174.229.3.191
Mongol hynee demjine shyy
Зочин 2019-07-20 66.181.184.134
ЯПОН АВГАЙ НЬ ӨНӨӨДӨР УНЧИХСАН .
Bold 2019-07-20 139.5.216.184
anh Mongoloos yawahdaa mungu haij Japan yawsan amidraliin erheer. Suuldee hurgen bolson daraa eh oronoosoo tatgalzsan. Huuhduud ni bugd samurai soyoltoi bolson. Huvi hun talaas ni; hunii erh talaas ni harval buruugui ch mongol er hun talaasaa archaagui yadsan er hun. Mongol huuhduuded sain ulgergui hun tul ih bicheed bh hereggui bolov uu
болдоо 2019-07-20 202.126.88.183
хувь хүн яахаа биднээр заалгахгүй ш дээ … чөлөөтэй …. хэвийн зүйл ш дээ
Зочин 2019-07-20 49.246.42.204
Ene dawaajargal ymar hamaatain. Gadnii tejeelten bizdee. Anand maani turuuleh baihoo. Mongo ulaan nud tsagaan gej orowdoltei eh ornoosoo tatgalzagch gazriin beteg dawaajargal
Зочин 2019-07-20 66.181.178.69
мэдэрэлгүй новшийн бииж байгааг.тэгж яривал наадуул чинь бүгд япооны бордмолууд. сүүлийн үел монгол бөачүүд бас их бие бордож амьтан шинжтэй болж ирж байгаа нь муухай санагдаж байна.