Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод болж байна. Тэмцээн өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдсэн бөгөөд дээд зиндаанд их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар түрүү байрын төлөө өрсөлдөж байна.
Какүрюү өчигдрийн барилдаанд Томоказед ялагдаж, Хакүхотой адил 12 даваа, нэг унаатай боллоо. Тэмцээний ес дэх өдөр Хакүхо Ичиножёо А.Ичинноровт ялагдаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжээд байсан юм. Тэгвэл өчигдрийг хүртэл нэг ч унаагүй тэргүүлж явсан Какүрюү анхны ялагдлаа авч Хакүхотой хамт зэрэгцэж ирлээ. Хоёр их аварга адил 12 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг тэргүүлж эхлэв.
Манай хоёр аваргын араас хамгийн ойр яваа бөх бол 11 даваатай Тэрүцүёоши юм.
Өнөөдрийн 14 дэх өдрийн барилдаанд их аварга Какүрюү сэкивакэ Митакемитэй, их аварга Хакүхо Котошогикүтэй барилдахаар оноолт таарсан байна. Хоёр аварга учраа бөхөө давбал маргаашийн барилдаанд оноолт таарах юм.
Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа, 10 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров найман даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлээд байна. Харин Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатай бөгөөд үлдсэн хоёр өдрийн барилдаанд давах даалгавартай үлдлээ.
ДЭЭД ЗИНДАА:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал – 12-1 /тэргүүлэгч/
Ёкозүна Какүрюү М.Ананд – 12-1 /тэргүүлэгч/
Маэгашира Тэрүцүёоши – 11-2 /тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ/
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 3-10
Маэгашира-4 Ичиножёо А.Ичинноров 8-5
Маэгашира-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 6-7
Холбоотой мэдээ