АНУ-ын загварын ертөнцийн өвөрмөц “үзэгдэл” Эшли Грэм хэдийгээр илүүдэл жинтэй ч гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж, дэлхийн мянга мянган мяраалаг бүсгүйд урам зориг өгсөөр иржээ. Өдгөө 31 настай тэрбээр хамгийн их эрэлттэй, бие махбоддоо сэтгэл хангалуун явдаг, “plus-size”-ийн нэртэй загвар өмсөгч билээ. 2017 онд “plus-size"-ийн анхны загвар өмсөгч болсон тэрбээр “Elle” сэтгүүлд амьдралд хандах хандлага, ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьжээ.
Эшли Грэм хүүхэд байхаасаа л Опра Уинфри шиг болохыг мөрөөдөж, түүнээс багагүй зүйл сурчээ. Тэрбээр “Би түүний авьяас, бусдыг өөртөө татах чадварыг өндрөөр үнэлдэг. Хүмүүс Эшли Грэм шинэ Опра гэдэг. Гэвч тийм биш. Би бол цор ганц бүтээгдсэн Эшли Грэм" хэмээн өгүүлсэн байна.
“Plus-size”-ийн од тэрбээр сексийн тухайд “Секс хүний эрүүл мэндэд тустай. Нөхөр бид хоёр бие биенээ илүү их хайрлаж жаргаахыг хүсдэг. Энэ нь амьдралд хөг нэмж, сэтгэл санааны байдлыг өргөдөг. Би өөрийгөө хамгийн аз жаргалтай, энерги дүүрэн, идэвхтэйгээр мэдэрдэг. Энэ бүхнийг нуухыг хүсэхгүй" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: THE ELLE
Холбоотой мэдээ