Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: БНХАУ-ын шигшээ баг | News.MN

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: БНХАУ-ын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: БНХАУ-ын шигшээ баг

Ази тивийн сагсан бөмбөгийн босоо “аварга” Хятадын шигшээ баг ес дэх удаагаа дэлхийн аваргад өрсөлдөх гэж байна. Хятадын шигшээ баг сагсан бөмбөгийн спортоор “шар” тивийнхээ АШТ-д 16 удаа түрүүлж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн бол тивийн наадамдаа найман удаа тэргүүн багаар шалгарсан. Гэхдээ Нанхиадууд олимп, дэлхийн аваргад тийм ч өндөр амжилт үзүүлж байгаагүй. Энэ удаа Нанхиадууд сагсан бөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж байгаа нь тэдний хувьд маш ач холбогдол өндөртэй болж байна.

Хятадын сагсан бөмбөгийн дотоодын лиг маш эрчимтэй хөгжиж байгаа. НБА-д тоглож байсан тоглогчдыг СВА-д тоглох болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Тухайлбал, НБА-н хоёр удаагийн бүх-одод тоглогч С.Марбери тэргүүтэй нэлээд хэдэн тоглогчдыг нэрлэж болно. Мэдээж дэлхийн хамгийн хүчирхэг лигт хүчин зүтгэж байсан тоглогчид СВА-д тоглох нь Хятадын шигшээ баг болон Хятад тамирчдын ур чадварыг дээшлүүлэх гол хөшүүрэг болох нь гарцаагүй юм.

Анх удаагаа сагсан бөмбөгийн ДАШТ-г нутагтаа зохион байгуулж буй Нанхиадууд урьдчилсан шатанд хүнд даваа туулсан. Ази-Номхон далайн бүсийн I шатанд БНСУ, Шинэ Зеланд болон Хонгконгийн шигшээ багуудтай багтаж, гурван хожил, гурван хожигдолтойгоор хэсгээсээ гуравдугаар II шатанд өнөөх БНСУ, Шинэ Зеланд дээр нэмэгдээд Йордан, Ливан, Сирийн шигшээ багуудтай өрсөлдсөн. Хятадын шигшээ багт II маш хүнд байсан. Тэд өөрсдөө хэсгийн сүүлийн тоглолтондоо 90:59 харьцаатай Сирийг хожсон бол БНСУ-ын шигшээ баг Ливаныг хожисноор Хятадуудад боломж нээгдсэн. Ерөнхийдөө Ази-Номхон далайн хэсгийн II шатны тэргүүн 2 баг болох Шинэ Зеланд болон БНСУ-ын шигшээ багууд ээлж дараалан сүүлийн тоглолтондоо Ливаныг хожсон нь Хятадын багт дэлхийн аваргад оролцох таатай боломжийг авчирсан юм. Хятадын шигшээ багийг ДАШТ-ий эрхээ авахад Хьюстон Рокетс багт данстай, тус багийн хөгжлийн лиг дэх Рио Гранде Виперс багийн төвийн тоглогч Жоу Чи багаа удирдан сайн тоглосон.

Хятадын шигшээ баг нийслэл хот Бээжиндээ хэсгийн бүх тоглолтоо хийнэ. Хэсэгтээ Польш, Венесуэл болон Кот-д’Ивуарын шигшээ багуудтай таарсан. Эхний тоглолтоо “хар” тивийн төлөөлөл Кот-д’Ивуарын шигшээ багтай хийнэ. Мэдээж нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож байгаа Хятадын шигшээ баг наанадаж хэсгээсээ гарч хасагдах шатанд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно. Магадгүй боломжийн ч сугалаа таарсан гэхэд хилсдэхгүй. Харин цаашаа хол явна гэж харахгүй байна. Хятадын сагсан бөмбөг Яо Мин, И Жианлин, Ван Жижи наргүй анхны том тэмцээндээ оролцох гэж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж