Өмнөд Солонгосын Улсан хотноо химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос таван хүн амь үрэгджээ. Түүнчлэн нэг хүн сураггүй болж, үйлдвэрийн хамгаалагч гэмтэж бэртсэн байна. Гал сөнөөх албанаас мэдээлснээр “Hanhwa Chemical” үйлдвэрийн бохир ус хадгалах танк дэлбэрсэн аж. Дэлбэрэлт болох үеэр ажилчид гагнуурын ажил хийж байсан гэнэ. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Korea Herald