Зургаан настай Чечень хүү дэлхийд алдаршив

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Зургаан настай Чечень хүү дэлхийд алдаршив

Зургаан настай Чечень хүү дэлхийд алдаршив

Чеченьд гар дээр суниалтын дэлхийн хоёр ч рекордыг зургаан настай Рохим Куриев хүү шинэчлэн тогтоожээ. Рохим Куриев нэг удаагийн оролдлогоор 4618 удаа суниаснаас гадна хоёр цагт 4183 суниасан гэсэн хоёр амжилтын эзэн болжээ. Энэ үйл явдал долдугаар сарын 15-ны өдөр болсон бөгөөд ОХУ-аас Гиннесийн номын редактор С.Коненко шинэ рекордыг бүртгэн авсан байна.

Рохим хүүгийн амжилтыг үнэлэн Ерөнхийлөгч Рамзан Кадыров “Чечений хүндэт иргэн” цолоор шагнаж, түүнд халуун баяр хүргэжээ.

Гар дээр суниаж дэлхийд алдаршаад байгаа хүү өөрийн зорилгодоо хүрээгүй байна. Рохим Куриев 5000 хүртэл суниах байжээ. Гар дээр суниах энэ үйлдлээрээ хүү  дэлхийн дахинд алдаршиж эхэллээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж