Дэлхийн аварга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ

Дэлхийн аварга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ

Францын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч асан Давид Трезеге согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж хөдөлгөөнд оролцож яваад цагдаа нарт баригджээ.

Энэ явдал Туринд болсон байна. Трезеге эртний түнш, "Ювентус"-ын Мауро Каморанезитэй үдийн зоог бариад буцаж явжээ. Франц эр эхэндээ согтуурлын зэрэг шалгах багаж руу үлээхээс татгалзсан байна. Цагдаа нар түүнийг хурдлахыг шаардахад тэрбээр “Ядуучууд, 2000 еврогийн ч орлого олдоггүй, азгүй амьтад” гэхчилэн доромжилжээ. Гэвч тэрбээр согтуурлын зэргээ шалгуулахыг зөвшөөрсөн бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Давид Сержио Трезеге Францын шигшээд байхдаа 1998 оны ДАШТ-д түрүүлсэн бөгөөд 2000 оны ЕАШТ-ий шувтаргад Италийг ялахад (2:1) хожлын бөмбөгийг шигтгэж байжээ.

“Реал”-ын хамгаалагч Марсело долдугаар сард яг ийм байдалд орсон аж. Тэрбээр согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож, мөн л согтуурлын зэрэг шалгах багаж руу үлээхээс татгалзсан бөгөөд Бразилын нутаг дэвсгэрт жилийн хугацаанд автомашин жолоодох эрхээ хасуулсан байна.

Эх сурвалж: Calciomercato.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж