Битүү дээвэртэй, 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина | News.MN

Битүү дээвэртэй, 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

Битүү дээвэртэй, 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

Битүү дээвэртэй, 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг. Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар шат” НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатнуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна. Цаашид гүүрэн гарцны цахилгаан шатнуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.

Мөн зөвлөлийн хурлаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж,  үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга  А.Энхманлайд үүрэг болголоо.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.

Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dabaa 2019-07-19 139.5.219.97

50-60muanga gedeg heterhii tom, denduu urgui zardal bolno, Setgeliin hoorold abtalgui sain bodoj hiih heregtei, 20-25 muanga baihad bolno doo

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.126

Максаас Яармагын газраа авч СТАДИОН барь

Avatar

ард 2019-07-19 64.119.19.163

хурдхан бариарай,байрлал сайн бол зүгээр,хотын төвөөс хол биш

Avatar

Иргэн 2019-07-19 66.181.181.87

Яармагт спортын ордны хажууд зэргэлдээ барьсан нь хамгийн тохиромжтой

Avatar

Зочин 2019-07-19 202.9.44.208

Одоо бга стадион 15000 мянган хүний суудалтай,тиймээс шинэ стадион 40-50 хүний суудалтай байхад болох бх ! Хэтэрхий том стадион барих нь үргүй зардал гарахаас гадна ирээдүйн ашиглалтаа бодолцох ёстой !

Avatar

Зочин 2019-07-19 202.21.108.210

Ноднин Тоттэнхэм 60,000 хүний стадионоо 1 тэрбум доллар буюу 2,6 их наяд төгрөгөөр босголоо гэж байсан. Манайд хэдээр босох юм болдоо.

Avatar

Зочин 2019-07-19 203.91.115.44

Дундаас нь арай бага идээрэй

Avatar

Зочин 2019-07-19 43.228.129.250

Narnii guurnii yavgan hunii zam evdersen bna lee dee.

Avatar

иргэн 2019-07-19 202.179.26.237

Шинэ Стадионоо Яармагт барьсан нь илүү оновчтой болох биш үү

Avatar

иргэн 2019-07-19 202.179.26.237

Уг нь ч шинэ Стадионтой болчих цаг болсон л доо даана ч үе үеийн Хотын Удирдлагуудын Санаачилга л их дутаж байсан даа Тэгээд өнөө шинэ Стадионоо арай Их тэнгэртээ барьж эсвэл бүүр Хотын захруу цөлж Иргэдэд чирэгдэл учруулсан юм хийх гэж байгаа юм биш биз дээ

Avatar

Зочин 2019-07-19 139.5.216.242

Юун түрүүн хотын төвийнхөө автобусны зогсоол орчиын цэвэр цэмцгэр байдал, нус цэрээ хаягдгийг зогсоох, үйлчилгээний газар байгууллагууд өөрсдийнхөө урд хэсгийг цэвэр цэмцгэр байлгадаг болгох хэрэгтэй байна

Avatar

Zochi 2019-07-19 202.9.42.89

Болж байна зөвхөн наадамч биш дэлхийн хэмжээний тэмцээнүүд зохион байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-07-19 202.179.27.120

tsetserleg surguuli bariachee.

Avatar

Зочин 2019-07-19 103.57.94.220

Ардын Хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад огчоорэй

Avatar

Их мэдэх 2019-07-19 103.57.94.220

Максын Ганбаатарын Миеэ Жунай 2 той хуйвалдаж авсан 70 га газрыг улсад буцааж хураа. Яармагийн дэнжийн тэр газар стадионе барихад хамгийн тохиромжтой.

Avatar

Зочин 2019-07-19 64.119.27.201

teriig huraaj abaad barij bolonoo.odoo tend mori uraldah ni yu l boloo.ezengui gazar bna.neg odor l baahan barilga barin shuu naaduul chin..

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.126

Яг болох газар даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж